Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргасан байна. Ингэхдээ шүүгдэгч Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч н.Нямжав шүүх хуралдаанд ирсэн, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан гэдэг шалтгаанаар шүүгдэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон аж. Мөн иргэний хариуцагч нотлох баримт гаргуулах шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй аж.