БНХАУ-ын иргэн Өргөнтал гэгч  нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х-н гар, духны хэсэгт 6 удаа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар алсан, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан 4 настай А-ын зулайн тус газарт заазуурдаж алсан, мөн 12 настай Б-ын толгойн тус газарт заазуурдаж хүнд гэмтэл учруулан санаатайгаар алахыг завдсан хэрэг үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд гарсан эхнэр, 4 настай хүүхэд заазуурдсан хэрэг буюу Хятад ард улсын иргэн Өргөнталд холбогдох хэргийг 2017-03-29-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэл үйлдэж Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.  Хэргийг  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг шийдвэрлэх юм байна. Бид энэ  хэргийн талаар эргэн мэдээлэх болно.