Нийслэлийн өнгө төрх өдөр бүр нэмэгдэж байгаа өнөө үед бас нэгэн өнгө төрх Нийслэл дэлгэц бий боллоо. Сүхбаатарын талбайн урд байрлах, халхлах зүйлгүй орчинд тавигдсан дэлгэц нь Засгийн газрын ордон руу харсанаар хамгийн олон хүн үзэх боломжтой болоод байна.

Хамгийн сүүлийн үеийн SMD технологи бүхий Р8 нягтралтай учир дуу дүрсний өндөр чанартайгаар тод харагддаг байна. Харьцааны хувьд 9,2м 16,4 өргөнтэй 151 мкв бүхий илүү өнгөний ялгаралтай том дэлгэц юм. Энэхүү дэлгэцээр нэвтэрсэн мэдээ, мэдээлэл, реклам, сурталчилгааг хүмүүст хэрхэн хүрэх боломжтой судалгаагаар Сүхбаатарын талбайн орчмоор өдөрт дунджаар 50,000 хүн явган зорчдог гэсэн бол хотын А зэрэглэл учраас олон замын уулзвар төвлөрсөн байдаг учир орчин тойрны уулзвараар өдөрт 120,000 автомашин иргэд дэлгэцийн мэдээллийг хүлээн аван өнгөрдөг байна. Үүнээс үзэхэд давтагдсан тоогоор сард дунджаар 2 сая 500,000 хүнд мэдээлэл, сурталчилгаа хүрч, иргэд үздэг гэсэн судалгааг гарсан байна. Дэлгэц нь өдөр бүр өглөөний 6 цагаас 24 цагийн хооронд ажилдаг бөгөөд өдөрт нэг мэдээлэл 70-аас доошгүй удаа давтагдаг байна. Мэдээлэл, сурталчилгаа 10-15 минут тутамд давтагддаг гэдгийг хэлсэн юм. Энэхүү дэлгэцэнд ойртоход явган хүний зам руу хандсан чанга яригчтай учир ойр орчимд тод сонсогддог байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6