Би нөхөртэйгээ хамт амьдраад 3 жил боллоо.  Мэдээж хэрэг нөхөртэйгөө маргах юмгүй тайван сайхан амьдарч байна л даа.  Гол нь би нөхрөөсөө залхаад байна.  Нэг л хэвийн.  Яагаад гэхээр би ажил хийгээд өсөөд дэвжээд байхад,  нөхөр ажил хийх сонирхолгүй, халтууранд явдаг.  Орж гарах гэхээр ойлгохгүй хардах маягтай.  Өөрөө болохоор орж гарахгүй.  Гэрт байхаар зурагт үзээд л хэвтээд байна.  Гэр цэвэрлэнэ, юм угаана гэсэн ойлголт ерөөсөө байхгүй.

Бас би маргааш нөгөөдрөө, хэдэн жилийн дараахаа харж бодож хөдлөхөөр нөхөр болно доо гээд зөвхөн өнөөдрөөрөө л амьдрах юм.  Уг нь хамтдаа ирээдүйгээ харж амьдармаар байна ш дээ.  Ийм байхад нь би юу бодож, юунд найдаж хүүхдийг нь гаргахав дээ...

Намайг ахиж дэвших бүрт ойлгохгүй, сайн байна миний хайр гэдэг.   Уг нь намайг хараад ажилд ороод бас энэ амьдралаа  өшөө илүү босгоод  зорилготой амьдрах талаар боддоггүй юм байх даа.  

Бүүр нэг залхаад байнаа.  Эмэгтэйчүүдээс асуумаар байна. Та нарт ийм үе байсан уу?  Ийм үедээ яадаг байсан бэ?