Өнөөдөр 2017.4.3, Даваа гараг Билгийн тооллын шинийн 7.  Хаврын дунд харагчин туулай сарын найман цагаан мэнгэтэй Цагаан бич өдөр. Энэ өдөр

 

Наран ургах шингэх: 06.27-19.24
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хурьцахуй

 

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бурханы үйл, хувцас хийх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн.

 

Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.