Сайн байна уу таньд энэ өдрийн мэнд хүргэе. Би нөхөртэйгөө танилцаад 5-н жил болж байна. Манай нөхөр Солонгост гэрээгээр ажилладаг юмаа. Одоо 3-н нас хүрч байгаа нэг охинтой. саяхнаас би аймгийнхаа нэг сургуульд багшаар ажилд орсон.

Шинээр ажилд орж байгаа болохоор ажил дээрээ хийх юм ихтэй ажил дээрээ оройтонгуут өөрийг нь хуураад яваад байна гэж бодоод намайг хардаад надад итгэхгүй байх юмаа. Бид хоёрын харилцаа өмнөх шигээ нэг нэгнийгээ хайрласан дотно биш юм шиг санагдах боллоо.

Заримдаа хардалтыг нь тэсэхгүй өөдөөс нь уурлаж хоорондоо муудах ч тохиолдол гарна. Тэр бүхэнд би охиныгоо бодоод дараа нь эргээд л эвлэрнэ. Бид хоёр хэдий хол байгаа ч гэсэн бие биенийгээ гэсэн сэтгэлтэй цаана л нэг дотно байдаг байсан. Яаж өмнөх шигээ харилцаатай болох вэ надад зөвөлгөө өгч туслаач. Олон муудалцаад ирэхээрээ миний нөхөртөө итгэх итгэл минь алдраад нөхөр маань намайг хуураад яваад байгаа юм шиг санагдаад байх юмаа…

cekc.mn