Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Тагнуулч аав” 60,782,000 төгрөгийн орлого олж байсан бол энэ долоо хоногт 55,897,000 төгрөгийн ашиг олжээ. Хэдийгээр өмнөх долоо хоногоос орлого буурсан ч гэсэн “Mollywood box office”-ийг тэргүүлсээр байна. Дараа нь “Зүүдэнд ч оромгүй явдал” 50,970,000 төгрөгийн орлогоор буухайлж байгаа бол таван долоо хоногийн турш Монголын кино урлагын тайзан дээр манлайлсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 28,254,000 орлогоор удаалжээ. Харин зөвхөн Тэнгис кино театрт гарч буй “Үхлийн симфони” 8,434,000, “Хөлтрөг” 16,162,000 төгрөгийн орлого олжээ. 
Mollywood Box Office
№ - Киноны жагсаалт - Олсон орлого
1 Тагнуулч аав 55,897,000
2 Зүүдэнд ч оромгүй явдал 50,970,000
3 Зэрлэг цэцэгсийн хүлэмж 24,254,000
4 Хөлтрөг 16,162,000
5 Үхлийн симфони 8,434,000