“Би үхэхээр чи үх” гэдэгчлэн ард түмнээ золионд гаргаж сурчээ, энэ эрхмүүд
2017/04/07
Тэтгэврийн насыг нэмнэ гэх сургаар тэтгэврийн насанд ойртож буй иргэдийн сэтгэл маш их хямарч, бухимдаж, заримынх нь даралт ихэссэн сурагтай. Цөөхөн хэдэн олигархи идээч, шулаачдаас болж өч төчнөөн хүн эдлэх ёстой эрхээ ч эдэлж чадахгүй тэтгэврийн насаа хойшлуулж хохирох гэж байна!
Тэд улсдаа даатгуулсан мөнгөө л насныхаа эцэст тэтгэвэр болгон эдлэх гэсэн болохоос улсаар тэжээлгэх гээгүй. Гэтэл улсаас тэтгэх гэж байгаа аятай хөгшчүүлээс харамлаад байдаг нь юу вэ. Хөгшчүүлээр оролддогоо болимоор юм. Насаараа хөдөлмөрлөж татвар төлчихөөд адаг сүүлд нь хүртэх юмгүй үхэх үү, тэд. Ийм дээрээ тулвал Нийгмийн даатгалд шимтгэл төлөх шаардлага байсан юм уу, цаашид төлөх хэрэгтэй юү!
Өнөөдрийн Монголын энэ дорой байдалд эрүүл саруул амьдарч 65, 66 нас хүрдэг нэгэн байхад энэ насанд хүрэхгүй хорвоогийн мөнх бусыг үздэг нь цөөнгүй. Хүрдэг юмаа гэхэд ихэнх нь тэтгэврийн насандаа хүрээд цаашаа нэг их насалж гавьсан юмгүй тэтгэврээ “амсах төдий л” өнгөрч байна. Уул нь тэдэнд тэтгэврээ аваад амарч сувилуулж, аялж, сайхан амьдрах хэсэг хугацаа өгмөөр байгаа юм л даа. Ядаж тэтгэврээ авч амжаагүй, чадаагүй иргэдийн ар гэр, үр хүүхдүүдэд нь өвлүүлдэг бол ч яахав. Ямар бэлгэгүй юм бичдэг нөхөр вэ гэж бодох байх. Гэхдээ л манай монголчуудын дундаж наслалт энэ тогтоогоод байгаад 65, 66 нас шүү дээ.
Хөгшчүүл маань энэ насанд хүрэх гэж үр хүүхдүүдээрээ тэжээлгэж үр хүүхдүүддээ дарамт болж, ад үзэгдэх болж байна. Нас нь хэвийж яваа тэдэнд ямар ажил олдох биш, хэнээрээ тэжээлгэх болж байна. Үнэндээ бол тэд ажил олддоггүйгээс ихэнх нь хувиараа яаж ийж байгаад НД-д шимтгэл төлж байгааг ч бодмоор юм.
Шуудхан хэлэхэд “Та нарын татвараар төлсөн мөнгийг бид идчихсэн. Чадаж байгаа юманд аргагүй… 65, 66 нас хүртлээ насалвал аз чинь, үхвэл хохь чинь. Та нарт өгөх мөнгө алга. Бушуухан бушуухан үхээд далд ороод өг” гэж хэлж байгаагаас ялгаагүй болж байна. Энэ хуулиа Цагаан сарын дараа хэлэлцэнэ гээд байгаа. Нэгэнт хэлэлцсэн бол батлах нь гарцаагүй. Ийм юм сонссон хөгшчүүл Цагаан сараар мөн сайхан баярласан байх даа.
Ядахнаа тэтгэврийн насандаа дөхөөд ирсэн иргэдийг цочирдуулахгүйн тулд энэ “арга ядсан хууль”-ндаа хамруулахгүй байж үзээсэй.
Нэгэнт тэтгэврийн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол дараах зүйлийг харгалзан үзэж хуулиндаа тусгаасай гэсэн үүднээс дурдъя:
1. Тэтгэвэрт гарагсдын улсад ажилласан бүх хугацааных нь өндөр шимтгэл төлж байсан жилүүдээс нь сонгож тэтгэврийг нь тогтоолгох боломжийг олгох. Одоогийн хуулинд сүүлийн 20 жил гэж заасан нь дэндүү өрөөсгөл байгаа юм. Учир нь улсдаа 35-аас дээш жил ажилласан хүмүүс байна. Ихэнх тохиолдолд эдгээр хүмүүс ид залуу насандаа маш өндөр бүтээлтэй ажиллаж өндөр цалин авч байж байгаад сүүл рүүгээ биед амар хөнгөн ажил руу шилжсэн байдаг нэг шалтгаан байна. Нөгөө нэг шалтгаан нь зах зээлд орсноос хойш 40-өөс дээш насныхан цомхтголд нэлээн өртдөг, ажил олдохгүйн эрхээр өндөр цалинтай ажил эрхлэх боломжгүй болдог.
2. Олон жил улсдаа хөдөлмөрлөж НД-д шимтгэл төлөөд тэтгэврээ тогтоолгож чадахгүйгээр нас эцэслэх явдал цөөнгүй байна. Ийм тохиолдолд НД-д хуримтлагдсан мөнгийг нь ар гэрийнхэнд нь өвлүүлэн өгөх боломжийг нээж өгөх. Үүн дээр ямар нэг завхрал гаргуулахгүйн тулд нарийн заалтуудыг тусгаж болох. Жишээ нь:
Тухайн тэтгэвэр авагчийн өвлөн авах нөхөр буюу эхнэр нь 15 жилээс дээш хамт амьдарсан байх /ингэж заагаагүй тохиолдолд хуурамч гэрлэлт нэлээд үүсэж магадгүй/.
Тэтгэврийн мөнгийг нь өвлөн авах үр хүүхдүүдэд нь тэнцүү хувааж өгөх юмуу эсвэл тухайн тэтгэврийн эзэн аль нэг хүүхдэдээ /амьдралын бололцоо муутай ч гэдэг юмуу/ гэрээслэн өвлүүлэх гэх мэтийн заалтуудыг нарийвчлан оруулж өгөх.
Улсаас тэтгэврийн мөнгийг нь бөөнөөр нэг дор олгох боломжгүй учраас хэсэг хэсгээр нь хуваан олгох заалтуудыг оруулж өгөх.
3. Хэдэн жилийн өмнө гарсан “Өршөөлийн хууль”-ийг далимдуулан баахан боломжийн амьдралтай, мөнгөтэй, зальтай нөхдүүд улсдаа шальтай ажиллаагүй хэрнээ бөөн бөөн мөнгө төлж өндөр тэтгэвэр авсан нь улсад хохиролтой төдийгүй, олон жил улсад ажилласан хүмүүст дэндүү шударга бус хандлага болсон. Мэдээж мөнгө цуглуулах бодлогоор энэ хуулийг баталсан байх. Цаашид ийм утгагүй байдал гаргахгүй байх тал дээр бодоосой.
4. Тэтгэврийн зөрүүг системтэйгээр багасгахгүй бол өндөр тэтгэвэр авдаг иргэд, бага тэтгэвэр авдаг иргэдийн хооронд маш их зөрүү гараад байгаа юм. Жишээ нь 2 сая төгрөгийн тэтгэвэртэй хүн, 200 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүний тэтгэврийг хувилж нэмлээ гэхэд зөрүү нь маш их болж байна. Үүнд дээр бага тэтгэвэр авдаг хүмүүсийн хувийг өндөрсгөж, их тэтгэвэр авдаг хүмүүсийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах зарчмаар тэтгэврийн зөрүүг багасгах нь зүйтэй юм.
5. Мөн улсад ажилласан жилийг нь харгалзан хэдэн насанд тэтгэвэрт гарах заалтыг тусгавал хэрэгтэй болов уу. Жишээ нь, 40-өөс дээш жил ажилласан бол 50-тай, 30-аас дээш жил ажилласан бол 55-тай, 25-аас дээш жил ажилласан бол 60-тай гэх маягаар зааг ялгаа гаргахгүй бол зарим нэг улсдаа хангалттай ажилласан иргэдээ арай цөөн жил ажилласан хүмүүстэй тэгшитгээд байх нь арай л шударга бус болов уу.
Энэ мэтээр “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” арга хэмжээ авахгүй бол баахан гомдол тээсэн иргэдтэй улс орон өөдлөх үү, уруудах уу? Дахин хэлэхэд ард түмний эрх ашиг нэгдүгээрт! гэдгийг хатуу ойлгоосой доо. “Ард иргэддээ олгох мөнгийг танах, татваруудыг нэмэхээс өөр арга байхгүй болсон юм байна” гээд зарим мэдээллийн сувгаар яриад байгаа. Юу гэсэн үг юм! Эхлээд тэр газрын наймаачид, оффшор данстангууд, гадаадад үл хөдлөх хөрөнгө хэд хэдээр нь босгосон, идэж ууж шамшигдуулсан нөхдүүдээ хариуцлагад татаж, луйвраар олсон мөнгийг нь хураан авч өр төлбөрөө барагдуулаасай билээ.
Хүүхдийн мөнгийг олгоно, тэтгэврийн мөнгийг нэмнэ, тэтгэврийн насыг хэвээр байлгана, оюутнуудын мөнгийг өгнө… энээ тэрээ болоод амласаар Их Хурлын сэнтийд сууцгаасан нөхдүүдийн амлалт яасан бэ? Молигодож гараад л, шал эсрэгээрээ хууль хийдэг хүмүүс дээ, эд нар!
Н.Лхамсүрэн /БАЙЛДАН ДАГУУЛАГЧ сонин
мэдээч · 2017/04/08
энэ тэтгэврийн насыг нэмнэ гэж байгаа бодлого нь зөв юм шиг тайлбарлаж байгаа эрх мэдэл бүхий этгээдүүд өөрсдөө хэдэн жилийн дараа л гэхэд буцаагаад л өөрчлөхгүй гэх баталгаа алга даа төрд шудрага үнэн юм даанч байхгүй болсон нь харамсалтай. тэмцэхэл хэрэгтэй байна.
Zochin · 2017/04/08
Lhamsvren/baildan dagulagch/saihan hellee tord garsan durakud zuwhun uursdiguu bodchihood ard tvmnig gargund ni gargaj bna eostoi hargislal tamlalt yawulj bna hogshchvl tetgewrtee garch chadahgvi sanaagaar unaj bgad vhehin bnalda tetgewerin nasaar oroldood vzeree er ni ta narig tenger nirgeesee
Zochin · 2017/04/08
Lhamsvren/baildan dagulagch/saihan hellee tord garsan durakud zuwhun uursdiguu bodchihood ard tvmnig gargund ni gargaj bna eostoi hargislal tamlalt yawulj bna hogshchvl tetgewrtee garch chadahgvi sanaagaar unaj bgad vhehin bnalda tetgewerin nasaar oroldood vzeree er ni ta narig tenger nirgeesee
Zochin · 2017/04/08
Lhamsvren/baildan dagulagch/saihan hellee tord garsan durakud zuwhun uursdiguu bodchihood ard tvmnig gargund ni gargaj bna eostoi hargislal tamlalt yawulj bna hogshchvl tetgewrtee garch chadahgvi sanaagaar unaj bgad vhehin bnalda tetgewerin nasaar oroldood vzeree er ni ta narig tenger nirgeesee
Zochin · 2017/04/08
Lhamsvren/baildan dagulagch/saihan hellee tord garsan durakud zuwhun uursdiguu bodchihood ard tvmnig gargund ni gargaj bna eostoi hargislal tamlalt yawulj bna hogshchvl tetgewrtee garch chadahgvi sanaagaar unaj bgad vhehin bnalda tetgewerin nasaar oroldood vzeree er ni ta narig tenger nirgeesee
Zochin · 2017/04/08
Lhamsvren/baildan dagulagch/saihan hellee tord garsan durakud zuwhun uursdiguu bodchihood ard tvmnig gargund ni gargaj bna eostoi hargislal tamlalt yawulj bna hogshchvl tetgewrtee garch chadahgvi sanaagaar unaj bgad vhehin bnalda tetgewerin nasaar oroldood vzeree er ni ta narig tenger nirgeesee
зочин · 2017/04/07
60 оноос хойш төрсөн хүмүүс тэтгэврийн нэрийн дансанд эхлэсэнээс хойш маш их мөнгө төлсөн. Гэтэл одоо тэр мөнгөө авах хэрэгтэй. өндөр 5 жилээ сонгож гарах тэтгэврийн нэрийн дансаар гарахыг аль өндрөөр бодуулмаар байна. Энэ талаар хариулт хэлээч төр шулаад байгаа юм биш үү.
zochin · 2017/04/07
TETGEWERIIN NAS HEMEH BURUU L DAA
zochin · 2017/04/07
NIIGMIIN DAATGAL TOLJ YAADGII VVNII ORON HUWI HVNII DANSAND NI TSALIN BOLGON DEEREES NI NIIGMIIN DAATGALD TOLDOG HEMJEENII MONGIIG BAIRSHUULAAD TER HARIN CH OSOOD BAIJ BAIWL YASII NASAARAA ULSAD HAR BOR AJIL HIICHEED HETSVV L BNA ESTOI JARGAH HASGVI L YMDAA
zochin · 2017/04/07
MANAI MONGOLD TETGEWERIIN NAS BAIHGVI AJILAA HIIJ BAIGAAD VH..........................AJILGVI NEG NI ZVGEERL VH GESENTEI UTGA NEG BAINA DAAA ENE BOL SVIREL ENE BOL TAMLAL YMDAA
zochin · 2017/04/07
Ynen shvv ulsad ochnoon jil ajilchaad vr achaa tewereed jargah nasgvi bolgoj baigaa ni hargislal mash TOM EMGENEL YMDAA
zochin · 2017/04/07
ZALUUCHUUDAA URIALJ BNA BIDNII AAW EEJ AH EGCHG MAANI TETGEWER AWCH JARGAH NASGVI BOLGOH GEED BAINA TEMTSII NEGDII ENE BOL BURUU
zochin · 2017/04/07
gadaad orond emegtei hvnii bienii ym irehed ni tsalintai choloo olgoh huuli bolowsruulj baihad manai mongol tetgeweriin nasiig hemne hvvhdiin mongo ogohgvi geed yrij baidag deegvvree oorsdoo huwaagaad ideed uuchihdag opshoort awaachaad nuuchihdag iim tor zasagtai bainadaa bid nar
zochin · 2017/04/07
zaluushuud ajilgvi baihd zaluu ger bvlee demjsen bodolgo ywuulaachee hvvhdiin mohgo tetgeweriin nas nemne geed l hargislal bii bolgood baih ym
zochin · 2017/04/07
Ard tvmen bid bvgd bvten toglogdoj duuch bna tetgeweriin nas nemeh buruu
zochin · 2017/04/07
tetgeweriin nasiig hemeh buruu AJILSAN JILIIG NI hargalzaj vzweed tetgewert gargawal yasii 36 jil ajilsan hvn 50 orno geh jisheenii
zochin · 2017/04/07
uls oronoor mini togolchood odoo ARGAA BARSAN HVN AAWIINHAA TOLGOIG MAAJINA GEDEG SHIG BOLJ BNA TETGEWERIIN NAS NEMEH VHEJHDEE BURUU ard irged mini bid nar aliin bolgon togluuiah we saihan zvil yriad l songuuld garch irdeg garaad l ard tvmenrvvgee nulimaad eheldeg martdag ene mash buruu