2017 оны 4-р сарын 12-ныөдөрЗамын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 364дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 285 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлааргэмтсэн. Үүнээс сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдсөн 5 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 37 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

Тухайлбал:

  1. БГД-ийн нутаг Энхтайвны өргөн чөлөөний азмд Prius-20 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч хичээлдээ ганцаараа явж байсан 10 настай Х-г мөргөж гэмтээсэн.
  2. БГД-ийн нутан Хорооллын эцсийн буудлын замд X trail маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч хичээлдээ ганцаараа явж байсан 10 настай А-г мөргөж гэмтээсэн.

 

2017 оны 1-р улиралд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 167 бүртгэгдэж, ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 172 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Хүүхэд өртсөн ослыг судлахад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртдөг байсан бол сүүлийн 3 сарын буюу 1-р улиралын бүртгэлд хашаандаа тоглож байсан, морьтой явж байсан, гудамжинд хараа хяналтгүй тоглож байсан хүүхэд, мотоциклоор хөдөлгөөнд оролцож осолд өртсөн зэргээр явган зорчигч болон бусад хэлбэрээр өртсөн байна.

Харин нийслэл хотын хэмжээнд явганаар хөдөлгөөнд оролцож байгаад осолд өртсөн тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.

Монгол улсын ЗХАБТХ-ийн13.2.7 дах хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” үүрэгтэй гэж заасан боловч эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг гараас гарт хүлээлгэн өгдөггүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсаар байна.

Замын цагдаагийн албанаас дээрх хуулийн заалтын дагуу эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст шалгалтын ажиллагаа явуулж хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажиллагааг явуулж байна.