Мобикомын "Өргөө2" салбарт хулгай орж хамгийн сүүлийн үеийн загвар бүхий 15 гар утас алдагджээ. Хэрэг энэ сарын 04-ны өдөр гарсан бөгөөд сэжигтнүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай барьжээ. 

Эх сурвалжийн хэлж байгаагаар Өргөө-2 салбарт хулгай орсон нь Мобикомын ажилтнуудын буруугаас болсон гэнэ. Тодруулбал Өргөө2 салбарын ажилтнууд хоёр хүн байсныг анзааралгүй хаалгаа барьсан нь ийнхүү хулгайд гар утаснууд алдахад хүргэсэн аж.