ПХЕНЬЯН. /Reuters/. Умард Солонгосын удирдагч агсан, одоогийн удирдагч Ким Жөн Уны өвөө Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойг умард солонгосчууд өнөөдөр тэмдэглэж байна.
Ойн баярын арга хэмжээ орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:00 цагт нийслэл Пхеньян хотын Ким Ир Сений нэрэмжилт талбайд эхэлжээ.
Баярын арга хэмжээний нээлтийн ёслолд тус улсын удирдагч Ким Жөн Ун болон нөлөө бүхий албан тушаалтнууд оролцсон байна.
Тус талбайд цэргийн парад болох аж.
Солонгосын хойгийн байдал улам хурцдаад байгаа энэ үед уг арга хэмжээ болж байна. Д.Трампын засаг захиргаа “Умардын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас буцахгүй” гэдгээ мэдэгдсэн билээ.
АНУ-ын шахалтыг сөрөн зогсож, улсынхаа сүр хүчийг харуулахын тулд Умард Солонгос өнөөдөр зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
 

 
 
Г.Доржханд
монцамэ.мн