Т.ДАЛАЙ

“Mongolia's next top model” шоуны шилдэг оролцогч Б.Цэрэндолгор Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд очижамжилтаа тэмдэглэлээ. Тэрээр энэ тухайгаа “Ялалт гэдэг миний хувьд хүсэл хөдөлмөрийн минь үр дүн. Энэ үнэтэй ялалтаа тэмдэглэхээр хамгийн ойр хүмүүстэйгээ бид нарын мэддэгээр Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд очиж тэмдэглэлээ.
Энэ газрыг хүмүүс сэтгэцийн өвчтэй хүмүүс хэвтдэг гэж мэддэг. Харин энд сэтгэцийн өвчтэй хүүхдүүдийн асрамжийн газар байдаг гэдгийг мэддэггүй юм болов уу гэж бодон тэмдэглэн үлдээхээр шийдлээ. Энэ газар хангамж муутайн дээр хүмүүнлэгийн ажил ховор зохиогддог газар. Магадгүй хүмүүс мэддэггүй, эсвэл очихоос эмээдэг, магадгүй хариу талархал баярласан үгс сонсож чадахгүй учраас тэр байх.Та хүн учраас сайн сайхныг өөртөө хүсч, бусдад өгдөг байгаарай” гэжээ.

Эх сурвалж:ww.polit.mn