Энэ сарын 22-нд Mонголын Cагсан Бөмбөгийн холбооны 55  жилийн ойн баярыг угтан МBA- ийн 18 дахь удаагийн дээд лигийн бүх оддын шоу тоглолт болох гэж байна. Тус тоглолтод урлаг, спортын олны танил эрхмүүд оролцохоос гадна Монголын сагсан бөмбөгийн үе үеийн тамирчид, гаднын сагсан бөмбөгийн одуудаас хүрэлцэн ирэх гэнэ. Урьд өмнө нь зохиогдож байгаагүйгээр содон сонирхолтой хийхээр мэргэжлийн төвшинд ажиллаж буй Mонголын Cагсан Бөмбөгийн холбооны хамт олондоо амжилт хүсч баяр хүргэе. 

Дөрөвдүгээр сарын 22-нд Буянт Ухаа спортын ордонд уулзацгаая. Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн том шоу та бүхнийг хүлээж байна.

Mонголын Cагсан Бөмбөгийн холбоо  55  жилийн ойгоо угтан сүлд дуутай болсон бөгөөд уг уран бүтээлийг хүргэж байна.