Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах   “Баянзүрх” захын гадна бусдад зодуулсан хүн ЯТТ-н 103-р ГССҮТ-д хүргэгдэн ирээд нас барлаа” гэсэн мэдээлэл 04-р сарын 17-нд цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад 04-р сарын 17-ны 16:00 цагийн үед “Баянзүрх” худалдааны төвийн зүүн урд зам дээр СХД-10 хороонд суух М /эр.60н/-г БЗД-9 хороонд суух Э /эр.38н/ нь согтуурсан үедээ шалтгаангүй хэрүүл маргаан үүсгэж зүүн шанаанд нь 1 удаа цохиж унагаан гэмтээжээ. Ххохирогчийг ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.