Засаг солигдох бүрт өөрчлөлт хийдэг болсон. Энэ жишиг нийслэлд мөн тогтож байна. Тодруулбал, энэ жил нийслэлд цэцэг суулгахгүйгээр модлог ургамал тарихаар төлөвлөжээ. Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө дагуу ногоон байгууламжид анхаарлаа хандуулах аж.

Ганцхан зун ургаад хагдардаг цэцгэнд жилд дунджаар 300 гаруй сая төгрөг зарцуулдаг байсан. Өнгө үзэмжийн хувьд сайхан ч үр өгөөж муутай байв. Тэгвэл энэ жилээс эхлэн нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхдээ цэцэгт ургамлаар биш модлог ургамлыг сонгоно.

Түүнчлэн замын хажуугаар байрлах ногоон байгууламжийг хамгаалахын тулд элдэв төрлийн хайсаар хашсан байдаг. Нэг талаас янз янзын хайс үзэмж муутай нөгөө талаас хайсгүй бол ногоон байгууламж дээр гишгэж сүйтгэдэг. Тиймээс бут ургуулж хашихаар болжээ.

Ирэх долоо хоногоос эхлэн ногоон байгууламж, тохижилтын ажил эхэлнэ. Одоогоор нэг хүнд ногдох ногоон байгууламж 2,3 байгаа бол 2020 он гэхэд 5,8 хувь болгож нэмэгдүүлэхээр тооцоолсон. Энэ жилийн хувьд ногоон байгууламжийн арчилгаа, байгуулалтын ажилд 3 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Харин уг ажлыг хэний ямар компани хийх нь одогоор тодорхойгүй байна. Өмнө нь нэг наст цэцгийг УИХ-ын гишүүн асны компани хариуцан хийдэг байсан. Энэ удаад хэн хийх нь хамаа алга. Гол нь чанартай, үр дүнтэй ажиллаарай...