Үүл баатар маань Ерөнхийлөгч болох хүслээ нуухаа больсон. Нуух ч цаг одоо үлдээгүй. Чухам харин дотоод сунгаанд хэрхэн яаж ялалт байгуулах вэ гэдэг нь гол асуудал байгаа биз. Тэгвэл Үүл баатар өнөөгийн намын дарга С.Эрдэнэтэй тийм ч таагүй харилцаатай нэгэн биш ээ.

Ямартаа л Э.Бат-Үүлийн захирамжаар УБ-ын А зэрэглэлийн бүст газар олгосон “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” одоо Ардчиллын ордон болж хувирсан тухай Шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан хэлсэн байсан. Тэрбээр  “Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл 38 дугаар сургуулийн газраас 2000 ам.метр талбайг хүчээр булаан авч, Баянгол дүүргийн захиргааны ордон бариулсан. Мөн 29 дүгээр сургуулийн газраас 1000 ам.метр талбай булаан авч, “Нийгмийн хамгааллын төв” гэгчийг бариулах гэж байсаныг шинэ Засаг дарга хүчингүй болголоо. Бат-Үүл дахин 4 жил ажилласан бол сургуулийн газрууд түүний гараар зүйл дуусах байжээ! Бат-Үүлийн захирамжаар УБ-ын А зэрэглэлийн бүст газар олгосон “Хөгжилийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” одоо Ардчиллын ордон болж хувирчээ. Яаж ингэж дураараа загнаж чаддаг байнаа?! Би Бат-Үүлийн талаар олон юм боддог. Бат-Үүл гуай нэг бол юу хийх, хийхгүйгээ мэдэхээ больж зөнөсөн байх. Тэгэхээр нь түүнийг муу хүмүүс ашигладаг байж болох юм. Эсвэл тэр юу ч хийхээс буцахгүй этгээд болсон. Багын буруу хүмүүжилтэй хүн л дээ.” хэмээсэн байдаг.

Тэгэхээр Э.Бат-Үүлийн захирамжаар олгосон газар дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрээр түрий барьж босгосон “Шонхор тауэр”-ыг АН-ын ӨРГӨӨ болгожээ, С.Эрдэнэ дарга. Тэрбээр  “Ардчиллын өргөө” болж хувирсан байрыг анх босгохдоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барьж өгнө гэсэн байдаг. Гэвчиг юун тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн байр байхав. С.Эрдэнийн эрх ашигтай холбоотой олон байгууллага оффислодог газар болсныг цаг бусаар, харамсалтайгаар амиа алдсан нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсан нийтлэлүүддээ тодорхой өгүүлсэн байдаг. Тэгвэл өдгөө    С.Эрдэнэ тэр байранд АН-аа тэрчигт нь үзэл баримтлал юутай хээтэй нь нүүлгээд аваад ирсэн.  Харин Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид санаархаж сууна. С.Эрдэнэ түүнд сэтгэлийн хариу барих болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн