VTV телевизээс зохион явуулж буй "Мастер тулаанч" реалити шоу нэвтрүүлэг гараад нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү реалити шоунд Ангууч буюу Б.Баттөр оролцож байгаа юм байна. Тэрээр өчигдөр 71 кг жинд  цэнхэр багийн тулаанч Э.Өлзийтөгстэй учираа таарч тэрээр ганц цохилтоор л өрсөлдөгчөө ялсан байна. Ангууч нь боксийн спортоор таван жил хичээллэсэн туршлагатай тулаанч юм.