Би найз залуутайгаа үерхээд нэг жил болж байна. Олон жилийн өмнөөс нэг нэгнээ мэддэг болохоор хоёр гэрийнхэн ч биднийг дэмждэг, зөвшөөрдөг.  Нэг гэрт орох, үр хүүхэд гээд бүхнийг ярилцдаг байлаа. Сүүлийн үед ер нь л таарамж муутай байгаад байгаан. Уйлж, аргадаж, уурлаж, ярилцаж ер нь л янз бүрээр үзлээ. Бүх гэм буруутан нь хайр халамж нэхсэнээрээ би л болж таарсан.

Тэгсэн өчигдөр нэг найз охинтой маань миний тухай бичжээ. Өмнө нь 3 удаа хаягдсан, энэ удаад хаягдахаасаа айж байгаа гэнэ. Гэхдээ надад хайргүй, өмнө нь хаягдаж байсан хүүхэнээ боддог. Эксүүдээс нь би царай муутай, ааш муутай юм байх. Хамгийн гол нь эмэгтэй хүн гомдоогоод яахав гэж боддог болохоор, надад хайртай болж магад гэж бодоод одоо болтол үерхэж байгаа гэнэ шүү.  Найз охин маань надад бичсэн чатаа үзүүлсэн болохоор л итгэлээ. Бүүр гомдоод одоо ч гэсэн уйлаад л сууж байна. Уг нь би байгаа бүхнээ зориулсан шүү дээ. Өөрөөсөө ч илүү хайрладаг. Найз охин надад чат үзүүлснээ манай хүнд хэлсэн байна лээ. 

Надад хайргүй хэрнээ яаж хайраа гэж дууддаг байнаа. Ийм харьцааг яавал дээр вэ?

Хоёр гэрээрээ орж гардаг болохоор тэдний гэрийн түлхүүр надад, манай гэрийн түлхүүр тэрэнд байгаа. Өгөх үү? Тэр гэрээс юмнуудаа авах уу?