Саяхан л сошиалаар цэнхэр үст Цэрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болголоо, Насанбаяр гомдолоо эргүүлэн татжээ гэсэн мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл үүний дараа Б.Насанбаяр уг мэдээллийг няцаан шүүхэд дахин хандана гэдгээ мэдэгдээд байсан.

Харин өнөөдөр цэнхэр үст Цэрэн түүнд ирсэн зарлан дуудахад нэлээд бухимдан Насанбаярт хаяглан ийн бичжээ. 

 

“Яалаа гэж, яах гэж Баавгай овогтой Мүүнчин Насанбаяр хулгайчаа???
Би чамайг ер нь яачихсан юм?

Үнэнийг хэлсний төлөө Миний амьдрал, цаг, хөрөнгө, эрүүл мэндийг хулгайлж буй чинь хангалтгүй байна уу?

Цагдаа шүүхээр нэг мөсөн залхаалгаж амьдралыг минь хөмрөх гээ юу?

Чи өөрөө шүүхээ хүндэтгэж нэг ч биеэрээ ирж үзээгүй!! Эрүүгийн хэрэг үүсгүүлчихвэл Цэрэнг тамд нь унагаад хөдлөх аргагүй болгоно гэж хоорондоо зөвлөлдөцгөөж дээ янз нь!

Одоо намайг шургаад бай!
2017.04.19” гэжээ.