Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”, Австрали улсад сургууль төгсөгч эмэгтэйчүүдтэй хамтран Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл нь 2017 оны 2-р сарын 01-нээс 5-р сарын 26-ны өдрийн хооронд 3 үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд 5 дугаар сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд 2 гэрлэн дохио, 62 метрийн урттай 5 хурд сааруулагч, 43 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулж, багш, сурагч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулан ажиллаж байна.

Хүүхдүүдийн аюулгүй сурах орчныг бүрдүүлэх зорилготой хэрэгжүүлж буй уг төслийг дэмжин хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, иргэддээ талархал илэрхийлье.

АЮУЛ, ОСОЛГҮЙ АМАР ТАЙВАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА!