МУУГЗ найруулагч Ч.Ганхуягт зориулсан бүх оддын нэгдсэн "Баярлалаа" хэмээх тоглолт "Монгол бөхийн өргөө"-нд өнөөдөр 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох гэж байна.

    Өөрийн авъяас чадвараараа монгол түмэндээ үнэлэгдэж үндэсний их баяр наадмыг олон жил найруулан ажилласан эрхэм найруулагч МУУГЗ Ч.Ганхуяг нь Солонгос улсад зүрхний мэс засалд яаралтай орох болсон тул түүнийг хайрлаж хүндэтгэдэг, хамтран ажилладаг үе үеийн эрхэм уран бүтээлчид ийнхүү сэтгэлийн дэм хайрлаж нэгдэн тоглож буй юм.

   Ингээд эрхэм уран бүтээлчдээ эрүүл энхийг хүсэн ерөөж, их урлагийн харгуй зам нь дардан байх болтугай хэмээгээд "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа тоглогдох бүх оддын нэгдсэн "Баярлалаа" тоглолтонд нь эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж сэтгэлийн дэм хайрлахыг хүсэж байна.


Таныг урлагийн тэнгэр ивээг...