Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 24 ажиглагч ажиглах нь. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн алба /ЕАБХАБ/-ны Хязгаарлагдмал Сонгууль ажиглах хороо 2017 оны хоёрдугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан тухай тайлангаа энэ дөрөвдүгээр сарын 25-ны Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.

Уг тайландаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр урт хугацаагаар ажиглана гэдгээ онцлон тэмдэглээд, ингэснээр Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн болон гадаадын улс орнуудын итгэлийг нэмэгдүүлэх, цаашид сонгуулийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулахад ЕАБХАБ-ын АИХЭА-ны үнэлгээ, зөвлөмж нь хувь нэмрээ оруулна гэж үзэж байна гэсэн байна.

Үүний дагуу Үндсэн багийн шинжээчид дээр нэмж урт хугацааны 24 ажиглагчийг орон даяар явагдах сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар ажиллуулахыг ЕАБХАБ-ын гишүүн орнуудаас хүсэх юм байна. Сонгуулийн санал авах өдөр Сонгууль ажиглах хорооныхон тодорхой хэдэн санал авах байрууд дээр очиж ажиглалт хийх боловч бүрэн гүйцэд, системтэй ажиглалтыг хийнэ. ЕАБХАБ-ын АИХЭА-ны сонгуулийн ажиглалтын арга зүйн стандартын дагуу, ХСАХ нь хэвлэл мэдээллийн хяналтын ажиглалтыг мөн хийнэ гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгджээ.