11 сарын 22-ны өдөр Скай Резорт цанын бааз 5 дахь улиралын үйл ажиллагаагаа эхлүүлж үйлчлүүлэгчдээ угтан авчээ. Цанын бааз нээгдэхийг хүсэн хүлээсэн хүүхэд багачууд, бүхий л насны үйлчлүүлэгчид ажлын өдөр хэдий ч олноороо ирсэн байна. Мөн цанын баазын шинэхэн зассан замууд дээр Гүйлтийн болон Биатлоны Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Сочи-2014 өвлийн олимпийн бэлтгэлээ хийж байсны зэрэгцээ Япон улсын Акитан мужийн уулын цанын шигшээ багийн тамирчид зорин ирж манай улсын тамирчидтай олон улсын хамтарсан бэлтгэлээ хийж байгааг харахад таатай байлаа.
Энэ жилийн хувьд Скай резорт цанын бааз үйлчлүүлэгчиддээ Эрүүл амьдралын үнэ цэнэ, спортоор хичээллэх, идэвхтэй амрахын ач тусын талаар мэдлэг олгохыг гол зорилгоо болгож ажиллах ба иргэддээ эрүүл идэвхтэй зөв амралтыг уриалж байгаа ажээ.  Энэ цанын улиралд Скай Резорт цанын бааз Даваа, Мягмар гарагуудад амрах ба түрээсийн нэг цэгийн үйлчилгээг гулгагчиддаа шинээр санал болгох юм. Дээр нь та энэ 11-р сар дуустал шинэ улирлын нээлтийн 30% хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм байна, яараарай.

Дэлгэрэнгүйг: www.skyresort.mn, facebook/skyresort.llc