Оросын “ТНТ” сувгаар гардаг "Зөн билгийн тулаан" шоуны зургаа дахь улиралын шилдэг оролцогч, зөн билэгч Влад Кадони Улаанбаатарт өнөө өглөө ирсэн юм. Тэрбээр өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Влад Кадони Монголд анх удаа ирж байгаа бөгөөд өнөө орой Налайхын замд шүглэсэн чөтгөр шулмасуудыг хөөх дом засал хийх юм.

Түүний хэлж буйгаар Налайхын зам дээр цус харагдаж байна гэсэн тайлбарыг хэллээ. Ийнхүү Новосибирскээс гаралтай, Сибирийн хар номтон Влад Кадони Монголын сүнс, чөтгөрүүдийг айлгахаас ажлаа эхлэх бололтой.

Влад Кадонигийн жинхэнэ нэрийг Голунов Виктор гэдэг. Тэрбээр 1986 оны наймдугаар сарын 28-нд Новосибирск хотод төржээ. Хүүхэд насаа өөрийн төрөлх хотодоо өнгөрүүлсэн Влад Кадони 11 наснаасаа хар домын аргад суралцан, ээжийнхээ далдыг хардаг увидасыг өвлөж авснаа хөгжүүлэх болсон байна. Влад Кадони нь 17 наснаасаа өөрийгөө далдыг харж чаддаг гэдгийг мэдэрч эхэлсэн ч анх 20 насандаа энэ ид шидээ ашиглаж үзсэн гэдэг.

Елена Голуновагийн хүү гэдгээр нь Влад Кадонийг хүмүүс андахгүй.  Зөн билэгчийг "Оюунлаг Монгол" ТББ урин авч иржээ.

Д.Ана