Өчигдөр 18:00 цагийн орчим Цэргийн төв эмнэлгийн зургаан давхраас эрэгтэй хүн үсэрч амиа хорлосон хэрэг гарсан байна.

Тодруулбал иргэн М эхнэртэйгээ маргалдсаны улмаас хэвлийн тус газраа хутгалж Цэргийн төв эмнэлэгт  хүргэгдэн  хэвтэн эмчлүүлж байжээ. Улмаар эмчлүүлж байхдаа амиа хорлосон бөгөөд энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Тиймээс иргэд гэр бүлийн гишүүнийхээ сэтгэл санаа, бийеийн байдлыг мэдэж байх, хаана юу хийж байгаа зэргийг мэдэж, болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.