МАН-ын Засгийн газар гарсан даруйдаа халаа сэлгээ  хийсээр өдий хүрсэн. Энэ их увиагүй халаа сэлгээ нь одоо ч үргэлжилж байгаа. Үүний нэгэн тод жишээ нь Нийслэлийн Засаг дарга  С.Батболд захирамж гаргаж томилсон Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г. Төмөрбаатарын үйлдэл.

Гэвч мөн л нам бүрт байдаг увиагүй их ашиг сонирхлын зөрчлөөр Г.Төмөрбаатар томилогдсон даруйдаа тэндэхийн ажилчдыг халж, сольж мөн дээрээс нь хий орон тоо нэмж өөрийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд тэр ч бүү хэл амраг бүсгүйгээ хүртэл ажилд авсан. Ингэхдээ төсвийн мөнгийг үргүй цацаж, ахмад ажилчдад тэтгэмж олгоод оронд нь дүү нараа албаны даргаар ажилд авч байна гэдэг мэдээллийг тэнд ажилладаг хүмүүс баримттайгаар бидэнд өгч байна.

Үүнээс гадна ажилчдаа хорьж, цагдаж үг хэлэх үйлдэл хийх эрхгүйгээр хараандаа байлгадаг гэнэ. Өөрөөр хэлбэл Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчид ажлаас халагдахаас айгаад үг дугарч чаддаггүй, бусдынхаа фэйсбүүкийн сэтгэгдэлд лайк дарах эрхгүй байдаг аж. Ямар сайндаа л энэ сарын 1-нд Сүхбаатарын талбайд болсон жагсаалд оролцож болохгүй, оролцсон хүнийг зургаар баримтжуулж ажлаас хална гэжээ. Хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохыг хүртэл ингэж хорьдог байна. Жагсаалын үеэр тэнд тагнуул хийх хүмүүсийг ажиллулсан гэсэн үг болж таарч байгаа юм. Одоогоор Г.Төмөрбаатар дарга Завхан аймгийн уугуул голдуу өөрийн ойрын 50 гаруй хүнийг ажилд авчихсан байгаа юм байна. Мөн МАН-ын сонгуулийн штаб, Сүхбаатар дүүргийн МАН-д ажиллаж байсан хүмүүсийг ч  ажилд авчээ. Өөрөөр  хэлбэл, энэ мэт МАН-ынхны  хувьд албан тушаал бол сонгуулийн шоуны мөнгө хийдэг газар болсон гэж ойлгогдож байгаа юм. Хууль бусаар халагдсан зарим хүмүс шүүхдэлцэж байж буцаж ажилдаа орсон тохиолдол ч байгаа юм байна. Г.Төмөрбаатар дарга зах зээлийн ханш нь 28 орчим сая төгрөг байдаг Жокерыг 49 саяаар авсан гэж тайланд тусгажээ. Үнийн зөрүүг хараад үзвэл 28 гаруй сая төгрөг унагасан байх жишээний. Мөн энэ мэт доод тал нь 4-6 сая төгрөг завшсан нотлох баримтыг эндэхийн ажилчдын төлөөлөл МАН-ын М.Энхболд, Су. Батболд нарт хүргүүлсэн ч тэв нь хариу өгөхгүй байгаа юм байна. Тоног төхөөрөмж авах нэрийдлээр сонгуулийн мөнгөө босгож, шоу хийдэг гэсэн үг ажээ.

Г.Төмөрбаатар гэж хэн бэ

Тэрээр Завхан аймгийн Их-Уул сумын уугуул. Тиймдээ ч хаа явсан газраа нутгийнхнаа ажилд авдаг байна. Өмнө нь олон ч удаа ах дүү нарынхаа хамт намыг өөрийн хувийн компани мэт аашилдаг гэж хурцхан шүүмжлүүлж байсан удаатай.

 

 

Үргэлжлэлийг эндээс