“Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах наадмын хоёр дахь үе шат эхэллээ. 2016 онд нээлтээ хийсэн нийт 46 киноноос шилдэг 25 киног нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан.

Тэдгээр 25 киноноос кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар дараах 12 киног 15 номинацид өрсөлдүүлэхээр боллоо. Үүнд Өртөө, Бүү март, Ээж УСК, Атганд үлдсэн эрдэнэ, Итгэл, Үргээлэг-2, Шүүдэр дундуур, Аз жаргал, Цагаан хадаг, Lovers, Өртөө, Өвлийн тууж, 6 дахь хүсэл зэрэг кинонууд багтжээ.

Дараагийн шатны шалгаруулалтыг кино урлагийн зөвлөлийн гишүүд болон олон нийтийн санал асуулгаар шилдгийн шилдэг уран бүтээлчдийг тодруулах юм.

Энэхүү наадам нь Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдаж байгаа билээ.

Та бүхэн www.urgoo.mn/awards хаягаар орж саналаа өгөөрэй.​