Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно.

Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо 31 дүгээр сургуульд ажиллах бөгөөд зарлан дуудах хуудас авсан 18-25 насны залуучууд буюу цэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдах юм.

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж очих юм.

Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно гэдгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдээлж байна.