Хорт хавдартайгаа тэмцэн охиныхоо хөхний сүүг ууж буй аав
2017/05/04
Ходоодны хорт хавдар туссан нэгэн эр өвчинтэйгээ тэмцэхээр охиныхоо хөхний сүү ууж байгаа аж. Фреда гэх эр 2015 онд ходоодны хорт хавдартай гэдгээ мэджээ.
Үүний дараа буюу өнгөрсөн онд тэрбээр хагалгаанд орж, химийн тарианы эмчилгээ хийлгэсэн байна. Харин энэ оноос эхлэн устгасан гэх эсүүд нь дахин төлжиж хорт хавдарын шинж тэмдэг нь дахин илэрчээ. Тиймээс тэрбээр өөрийн 30 настай охины хөхний сүүнээс уух болжээ.
Учир нь эмэгтэй хүний хөхний сүү хорт хавдарын эсийг устгадаг гэсэн шинжлэх ухааны мэдээллийг сонссоноор ийм эмчилгээг охин нь санал болгосон байна.
-
1
-
2Фредийн охин өнгөрсөн оны 10 дугаар сард амаржин хүүтэй болжээ. Эхэндээ охиныхоо санал болгосон эмчилгээнээс татгалзаж байсан ч эцэст нь зөвшөөрсөн байна. Түүнчлэн охин нь хүүгээ цатгах хангалттай их сүүтэй гэнэ.