1990-ээд оны залуусын шүтээн болсон хамтлагуудын нэг бол "Сүнс" хамтлаг гэдэгтэй маргах хүнгүй биз ээ. Тус хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ойн баярынхаа тоглолтыг томоохон хэмжээнд зохион байгуулж “UB palace”-ын концертын их танхимд фэнүүдээ уулзаж байснаас хойш нам гүм болсон билээ.

Харин тус хамтлагийн ахлагч Лхагваа: “Манай хамтлаг шинэ уран бүтээл хийхгүй байгаа. Хувийн бизнестээ анхаарч байгаа” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. 

Тэрбээр "хоёр ч төрлийн бизнес байгаа. Одоохондоо хэлмээргүй байна. Улс төр, бизнес нууц байх тусмаа сонин, мөн түүгээрээ л урлагаас ялгардаг шүү дээ" гэсэн байх юм.

Түүний ярианаас урлагийнхан хийсэн бүхнээ олон нийтэд зарлаж, тайлагнаж амжилтад хүрдэг бол улс төр, бизнесийнхний үйлдэл нууц байх тусмаа амжилтад хүрэхэд ойрхон байдаг гэж ойлгож болохоор байна. 

Ямартай ч сонсогч фенүүд нь өөрийн уран бүтээл ил тод байдаг. Харин энэ удаад урлагаа нууцлаг тусмаа амжилтанд хүрдэг бизнесээр сольжээ.

Д.Ана