Их аварга Д.Дагвадоржтой усны дусал шиг адилхан гэгдэж буй нэгэн бяцхан жаалын зураг сүүлийн үед интернэт ертөнцөд дуулиан тариад байгаа билээ.

Их аваргын LIKE дарж, олны анхаарлын төвд байгаа уг зургийн эзнийг тэр өөрөө танихгүй гэнэ. Аваргын төрхтэй тун адилхан харагдаж байгаа энэ хөөрдөм зургийн эзнийг цахим хэрэглэгчид “Ямар ч байсан охин хүүхэд гэсэн” хэмээж буй.

Тэгвэл энэхүү зураг нь Монголын төдийгүй мянга мянган facebook хэрэглэгчдийн хамгийн их анхаарал татсан зургаар тодроод байгаа юм.

Д.Ана