Сүүлийн үед уран бүтээлийн арвин ургацтай байгаа дуучин Б.Аззаяа маань 2017 оны 5 сарын 27-нд АСА цирк-т анхны бие даасан “Сүүн далай ээж” тоглолтоо хийх гэж байна.

Тогтолтонд түүний хит болсон СҮҮН ДАЛАЙ ЭЭЖ, АМИН ХОЁР ЭРДЭНЭ гэх мэт олон сайхан уран бүтээл нь дуулагдах нь ээ.  Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “2016 entertainment ажиллаж байгаа бөгөөд бүжгийн “Угсаатан” хамтлаг, амьд хөгжмийн “Logos” хамтлаг, циркийн уран бүтээлчид гээд 50- 60 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Дашрамд дуулгахад дуучны маань зургаа дахь клип болох “Амьдрал чамд хайртай” дууны клип тоглолтоос өмнө цацагдах аж. Мөн дуучин Б.Аззаяа маань үзэгчиддээ зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж байгаа гэнэ шүү.