Монголын загварын ертөнцийнхний хамгийн том баяр бол жил бүрийн оны сүүлд зохиогддог “Гоёл” наадам. Загвар өмсөгдчийн өнгө төрхийг тодорхойлдог  “Гоёл”-ын тайзан дээр дизайнеруудаас илүү анхаарал төвд байдаг хүмүүс бол загвар өмсөгчид. Зөвхөн “Топ модель” тодруулахаар зохион байгууллагддаг гэх шүүмжлэл дагуулах болсон энэ наадамд жилийн жилд хэн "топ"-оор тодрох бол гэх асуулт хамгийн түрүүнд гардаг.

Ямартай ч загварын хүрээний бүх бүсгүйчүүд наадмын шалгаруулалт өнөөдөр орой болно.

Сүүлийн өдрүүдэд бүгд л “Гоёл”-оор амьсгалж байгаа. Загвар өмсөгч О.Ариунзул гэхэд л сүүлийн өдрүүдэд өөрийн цахим хуудсандаа “Гоёл” наадамд өмсөх шинэ гоёлуудынхаа зургийг оруулсон байна.

Дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй гэдгээрээ илүү олны анхаарлыг татдаг тэрбээр сэтгэл догдлон өнөө оройн үдшийг хүлээж байгаа байх. Загварын бүх бүсгүйчүүдэдээ уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Д.Ана