Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж омголон бардам монгол эрийн нэг билээ. Түүнчлэн түүний хувьд эх оронч зүтгэлтэн гэдгээ харуулсан нэгэн баярт мэдээг дуулгаж байна. 

Тэрбээр Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд байр бэлэглэхээр болсноо ийн мэдэгдсэн байна. 

"Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгааг уламжилаарай.Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай!"

Үүнээс гадна тэрбээр мөн ингэж бичсэн байв.  "Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв.Миний шүтээн энэ хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа.Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажилынхаа үүдэнд залсан билээ.Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй.... Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вээ.Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай! Хийнээ......!!!!"