Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, эдгээр банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг энэ оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа нь тэдний сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил болж байна. Цаашид бусад банкуудтай тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр хамтран ажиллах холбогдох судалгаа хийж байна.