​Намайг Халиунаа гэдэг 2 жилийн өмнө 9 сар жаргал зовлонгоо хуваалцаж байсан нз залуугаасаа салсан юм. Салахаасаа 2 сарын өмнө жирэмсэн болсон байж магадгүй гэдгээ мэдсэн юм.

Сайн үзүүлээгүй болохоор эцэслэж мэдээгүй гэхдээ л зөн совин байсан. Миний нз залууг Үүрцайх гэдэг байсан. Одоо бол багануурт ажиллаж амьдарч байгаа тиймээ би үнэхээр жирэмсэн болсон байсан. Би тэр тухайгаа хэлэхэд тэр баярлаж байсан ч тэр нь худлаа байсныг би мэдээгүй. Тэр минь тэр үедээ өөр хүүхэнтэй байсныг би мэдээгүй тавлаж байгаа юм шиг эхнэр нь гэж над руу ярихад би шарандаа жирэмсэн гэж хэлээгүй уг нь Баяраа эгч трний ээж нь надад их сайн байсан болохоор эхлээд би итгээгүй ажлынх нь газрын хүн тоглож байна гэж бодоод загнаж хэрэлдээд л өнгөрсөн. Тэр минь харин уурлаад далим болж надаас бүр мөсөн явсан харин би салаад сар болоод өөрийгөө 4 сар хүрсэн жирэмсэн гэдгээ мэдсэн. Тэгээд бүр 2 ихэр охин гэж эход харуулад мэдсэн. Түүнд хэлж нийлэх тухай бодож эхэлсэн ч тэр аль хэдийн тэр хүүхэнтэйгээ суусныг олж мэдсэн тэгээд л хүн хүнд загнуулж амьтны хэл амны бай болж 8 сар гарантай болоод л төрсөн. Миний хоёр охин их туниа муутай төрсөн нэг нь долоо хоног эмчлүүлж байгаад жиндээ хүрээд гарсан харин бага охин маань 3 сар эмнэлгээр явсан би хүүхдээ эмнэлэгт сахих хэрэгтэй байдаг. Том охиноо хөхүүлж харах хэрэгтэй нэг хэсэг тэр хүнийг үзэн ядаж билээ. Би багийгаа сахиад хэвтэх гурван сард ээж Маргадыг над др авч ирж хөхүүлдэг байлаа сүүлдээ тэр нь хүртэл хэцүү байсан болохоор хөхний сүү орлуулагчаар 3 сар болсон. Ээж ах эгч хамаатан садан нөхөргүй байж 2 хүүхэд өсгөж чадахгүй гээд японд байдаг ах эгч хоёр хүүхэд гаргах боломжгүй болхоор тэдэнд өргүүлсэн. Би 2 охиноо хайртай байсан нз залуу 2 охиныхоо эцгийг маш их санаж байна. Үрсийг минь аз жаргал үүрд дагаасай энгэртээ тэврэх бяцхан хоёр охиноо 4 сартай байхад нь харийн нутаг руу явуулсан. Надад үрсээ харах эрх үлдсэн болов уу?