Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

2017 оны 05 дугаарсарын13,14-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 574 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөн байна.

Тухайлбал:

  1. ХУД-ийн нутаг Биокомбинатын зам, Сонгины амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” З жолоочтой автомашин онхолдож 4 хүн гэмтсэн.
  2. БГД-ийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, 3-р эмнэлэгийн урд замд амины Toyota Chaser Д жолооч нь явган зорчигч 32 настай У-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

 

Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөний 5 нь гэрийнхээ ойролцоо тоглож байсан байна. Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.

Эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулах зэргээс шалтгаалж зам тээврийн осолд ихээр өртөж байна.