Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Приус автомашинд ногдуулаад байсан 3,750,000- 6,750,000 төгрөгийн татварыг 0-50 хувь хөнгөлөх хуулийн төсөл санаачилсан.

Гэтэл МАН-аас приус автомашинд татвар ногдуулахаас өмнө энэ автомашин монголд орж ирэхэд татваргүй байсан юм. Мөн монголчуудын нийтлэг хэрэглэдэг суудлын автомашины татвар 40-250 хувиар нэмэгдсэн хэвээр байгаа юм.

Жагсагчид яг одоо төрийн ордны хойно очоод байна. Харин тэдний талбай дээр байрлуулсан автомашинд цагдаагийн албан хаагчид үзлэг хийж байгаа аж.