Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий “Гоёл” наадмын энэ жилийн тэргүүн дээд шагнал "Топ модель" өргөмжлөлийг “Гоёл 2013” наадмын "Шилдэг загвар өмсөгч" өргөмжлөлийн эзэн, монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг хүртлээ.

   С.Ариунбилэг нь “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл, “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл, “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөл, “Miss World Univercity-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл тус тус хүртэж байсан нэгэн юм. Мөн “Miss World”, “Miss World Univercity”, “Miss International”, “Miss Continental” гэх мэт олон улсын олон арван тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг гаргаж яваа авъяаслаг нэгэн билээ. Ингээд шинэхэн "ТОП МОДЕЛЬ"-доо нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргье.

 photo IMGS6510_zpsb3dfcaa0.jpg  photo IMGS6525_zps66474726.jpg  photo IMGS6519_zps5b130b1b.jpg  photo IMGS6552_zpsd1906897.jpg  photo IMGS6528_zpsf9a0438c.jpg  photo IMGS6524_zps5fdfb263.jpg  photo IMGS6549_zpsd98a92eb.jpg  photo IMGS6532_zpsc828873e.jpg