Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр гал гарчээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу Гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч нар ажилласан байна. 

 

Цэцэрлэгт хүрээлэнгийн шар өвсийг шатаах гэж байгаад гал алдсан гэж албаныхан хэлж байна. Хаврын хуурайшилт ихтэй байгаа нөхцөлд өнжмөл шар өвс шатаахгүй байх, шатаасан ч битүү, зориулалтын саванд шатаахын сануулж байна.

 

Урьд нь зуслангийнхаа шар өвсийг шатаах гэж байгаад гал алдаж, 10 гаруй айлын хашаа, хоёр айлын байшин шатаасан харамсалтай хэрэг гарч байсан юм.