Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр Улаанбаатар хотын төв талбай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадна  ил задгай бие засаж олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гадаадын хоёр иргэний талаарх мэдээллийг хүргэсэн.

 

 

Уг мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс зөрчил гаргасан этгээдүүдийг эрэн сурвалжилж олж тогтоон захиргааны хэрэг бүртгэлт хийж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс монгол улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тус бүрийг нь 15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

 

Зөрчил гаргагч нар "тэр өдөр "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтын тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн бөгөөд хэлмэрч хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй. Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт хүсэж байгааг цагдаагийн байгууллага уламжилж өгнө үү" гэсэн байна.