Баянгол дүүргийн 3-р хорооны нутагт байрлах “Нарны хороолол”-ын барилгын лифт өчигдөр унажээ.

Тодруулбал өчигдөр орой “Нарны хороолол”-ын 3-р ээжлийн 14-р байрны лифт хоёр давхараас огцом унаж F давхарт ирсэн байна. Энэхүү барилга нь ашиглалтад ороод удаагүй ч ийнхүү лифт нь унаж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, түгшүүрт автуулаад байгаа аж.

 

Дашрамд өгүүлэхэд, "Нарны хороолол"-ын барилгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК барьж, ашиглалтад оруулсан байна.

 

Б.Энхжин

24tsag.mn