Өчигдөр олны сэтгэлийг эмзэглүүлсэн нэгэн ноцтой аймшигт аллагын тухай мэдээлэл гарлаа. Тодруулбал, Эхнэр ээ гурван хүүхдийнхээ хамт амийг нь хөнөөж өөрийгөө егүүтгэсэн аймшигт хэрэг СХД-ийн 26-р хороонд гарчээ.

Мэдээллийг сайт, сонин, цахим ертөнцөд асар хурдацтай тарж олныг цочирдуулаад байв. Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд олноор бий болж үүнийгээ дагаад өрсөлдөж сенсааци болон хандалт өндөртэй болохын тулд итгэхэд бэрх, ард иргэдийг айдас, түгшүүрт автуулсан хэргийг илэн далангүй нийтэлж, нэвтрүүлсээр байна. Энэ нэг талдаа гэмт хэрэг хийх сэдлийг төрүүлэх, цаашлаад өсвөр нас болон хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болж хүмүүсийг ажрахгүй болгож байгаа юм. Мөн өвчин шанлал тарчлагдсан нэгнийг аврах бус цочроо нь гарсан хүмүүс аймшигт хэрэгт түлхэх нь хэвийн үзэгдэл болсоор. Нийгэмд цочрол өгч, сэтгэл эмзэглүүлж байгаа хэдий ч цаашид жигшүүрт хэрэг гаргахгүй гэх замыг хаах бус нээсээр байгаа юм. Үзсэн, сонссон, харсан хүмүүс тэр дундаа гэр бүлүүдэд хагарал, зөрчил үүсэх, маргаан тэмцэл өрнөх, цаашлаад нийгмийн хагарал гаргахгүй гэх үндэслэлгүй гээд хэлэхэд “хэлсдэхгүй” байх.

 

Ардчилсан улс орон ч гэлтээ цөөн хүн амтай улсад хүчтэй нөлөөлж жигшүүрт хэрэгт цензур тавьж нуун дарагдуулж болохгүй гэж үү. Нүдийг нь ухсан, эхнэр, гурван хүүхдээ алсан, зазуурдсан гэх жигшүүрт хэргүүд дараалан гарч байгаа нь аймшигтай. Мэдээллийг ард иргэдэд сэрэмжлүүлж хүргэх бус хэрэг гарлаа гэж нийтлэх нь юун билээ. Уг нь хүнд хэрэгтэй, соён гэгээрүүлсэн, тааламжтай сайн сайхан мэдээллийг хүргэснээр өсвөр үе, ирээдүйн эзэд аймшигт, аюултай замруу орохгүй байх эхлэл. Хэдхэн хүний хандалт, рейтинг өсгөснөөс үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрлээ шүү дээ.

Мөн  саяхан нэг мөрийтэй тоглоомыг газарт галт зэвсэг хэрэглэн мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ бол мөнгөнөөс болж залуучууд өөр хоорондоо дайтахад бэлэн байгааг илэрхийлж байна. Ийм замбараагүй, үймээн самуунд бусдыг уриалан дуудсан хэргийг салбарын сайд нь анхааралдаа авч, хууль шүүхийн үнэнд үйлчлэх зарчмыг алдагдуулахгүй байх нь зүйтэй болоод байна. Сүүлийн үед гарч буй гэмт хэргүүд нийгмийг цочролд оруулсан, мөнгө, эд зүйлсийн төлөөх шунахайн сэдлээр үйлдэгдэж байгаа мэдээлэл газар авсаар байна. Эдийн засгийн нөхцөл байдал дордох тусам, мөнгөтэй нэгнийгээ хороох, дээрэмдэх, тонох гэх мэтийн гэмт хэрэг ихсэж байгаа нь төрийн мэдэлд сууж буй эрхмүүдийн шийдэх ёстой хамгийн чухал асуудал болоод байна.

Төр засаг хүчгүйдэж, ард олны итгэл үнэмшил алдарч, ядуу тарчигт нэрвэгдэхийн хэрээр нийгмийг цочролд оруулсан аймшигт хэргүүд гарсаар байна. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааралдаа авч, цензур тавьж, сайн сайхан мэдээ олноор нэвтрүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх ач холбогдлоо хүртэл уландаа гишгэмээргүй байна гэдгийг хаяа нэг ч болов санаж байвал таарна.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn