​Сайн байцгаануу эрхэм уншигчидаа. Би одоо 28 настай 2 хөөрхөн хүүгийн ээж амьдрал зохиогоод 5 жил болж байна. Одоо бага маань 3 сартай би гэдэг хүн гэртээ хүүгээ өсгөж гэрийн ажлаас хэтрэхгүй нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхлэгч.

Би гэр бүлээ хүний дайтай авч явж байхыг их л хүсэх юм. Гэвч нөхөр маань сүүлийн үед их л сонин урьдынхаасаа ондоо болоод байх шиг санагдах юм. Саяхан утсанд нь 1 сонин мсж ирсэн байсан тэрний өөрөөс нь нэлээд дүү бололтой хүүхнээс мсж ирж байсан. Би тэрийг нь санаандгүй уншаад их цочирдсон намайг гэрт хэвтээд таргалаад байгаа болхоор тэгж өөр хүүхнүүдтэй явж байгаам болов уу? Түүнээс хойш би нөхөртөө итгэж чадахгүй нь ээ одоо үеийн охид гэр бүл гэдгийг яагаад ойлгож ухаарахгүй ар гэрийн яагаад боддогүй юм бол? Эсвэл надад буруу байна уу тэр хүүхэнд буруу байна уу? Миний нөхөр буруутай юу? Би одоо яах вэ надад туслаач…