- Үүрэн телефоны операторуудын луйвар эхнээсээ илэрч байна -
Өнөөдөр Мобикомыг ШӨХТГ-т болон ХХЗХ-нд нэгэн иргэн шалгуулахаар өгөх болжээ. Тэрээр өөрийн болон бусдын эрх ашгийг Мобиком корпараци хэрхэн хөсөр орхин уландаа гишгэж байгааг ард түмэндээ дэлгэн харуулахын эхний алхам болгон дээрх хоёр байгууллагад эхлэн хандах гэж байгаа талаараа манай сайтад мэдээллээ. Мөн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан Мобиком корпарацийг хэрхэн иргэдийг луйвардаж байгаа талаарх баримтыг дэлгэн тавьжээ. Түүний ирүүлсэн захидалыг бүрэн эхээр нь танд хүргэе

Мобиком хэрэглэгчдийн анхааралд

За найзуудаа би маргааш өглөө /2013.03.11-ны даваа гараг/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нарт Мобикомын луйврын ажиллагааны тухай гомдлоо өгөхөөр бэлэн болгочихсон байгаа.

SONY DSC

SONY DSC

Би дэлгэрэнгүй биллээ шалгаад байхад 99000030, 603, 510, 599 зэрэг өөрийнхөө операторын дугааруудаа ашиглан, мөн миний ойлгосноор телемаркетингийн дугаар бололтой 52243677 гэх мэт дугааруудыг ашиглан Мобиком бидний мөнгийг луйвардаж авсан байна. Та нар ч гэсэн сүүлийн 3-6 сарынхаа дэлгэрэнгүй билээ шалгаад үзэхэд буруудахгүй болов уу. Ер гадаадад байхдаа телемаркетингийн мессеж хүлээж авахад хүртэл мөнгө төлдөг бололтой дог бид нар чинь. Би одоохон телемаркетингийн үйлчилгээгээ цуцлая гэж бодож байна.

Мөн гадаадад байхдаа бид нар чинь хэрэглээгээ хянаж байх гээд 510 дугаар руу мессеж явуулдаг даа. Гэтэл тэрнээс хүртэл мөнгө авдгийн байна. Сая 2 сард 15-хан удаа мессеж роуминг ашигласнаас 9 нь Мобигийн луйвар байсан байна. Үнэндээ бол 6-хан удаа мессеж бичсэн байхад 15-н удаа бичсэн болгож луйвардаж байна ш дээ.

Энэ мэтчилэн Мобиком маниусыгаа үхтэл л луйварддаг байсан юм байна. Би заргаа авах байх гэж боджийн. Заргаа авсныхаа дараа сүүлийн 3 жилийнхээ хэрэглээг шалгуулнаа. 2011 онд Америкт очоод хэдхэн хоносон чинь таны хэрэглээ 300,000 боллоо гээд дугаар маань хаагдаж байсан. Энэнд хүртэл ноо байсан бололтой. Би интернет хэрэглээд л ийм өндөр гаргалаа гэж тухайн үед бодож байсын.

Одоо л хэрэглээгээ сайн хянаж Мобитой дайтаж байхгүй бол нөхдүүд бүүр даварчихаж. Гомдол маань юу болж байгаа талаар, бас ямар хариу авсан талаараа би заавал та нартаа дуулганаа. Намайг явахаас өмнө бүх асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн,

Р.Батрагчаа гэжээ.

Мөн өөрийн сэтгэгдэлээ ийнхүү фэйсбүүк хуудаснаа буулгасанаа ч бас илгээсэн юм.

Мобикомтой дайн зарлахаас өөр арга алга

Мобиком дээрээс хойш дандаа манийгаа холгоод байсан нь мэдрэгдээд байсан боловч заргалдъя гэхээр баттай нотлох баримт ерөөсөө олдож өгөхгүй байсын. Харин одоо нотлох баримт оллоо. Миний гэргий 12, 1, 2 дугаар сард Монголд байхгүй, гадаадад байсан ба энэ хугацаанд мессеж роуминг ашиглаж байсан юм. Гэтэл энэ хугацаанд Мобиком биднийг аймаар луйвардан шулж байсан нь баримтаар илэрдэг байна шт.

Өнөөдөр би гэргийгээ Монголд байхгүй байх хугацаан дахь дугаарынх нь хэрэглээний дэлгэрэнгүй лавлагааг Мобикомоос гаргуулж автал 2 дугаар сарын дэлгэрэнгүй биллийн нийт хэрэглээ нь НӨАТ-гүйгээр 8886.2 төгрөг болсон байна, гэтэл хураангүй билл дээр нь роуминг мессеж 22,960.92 төгрөг, нийт хэрэглээний НӨАТ-гүй дүн нь 25,582.17 төгрөг болсон байна. Эндээс харахад хаанаас энэ 16,695.97 төгрөгний хэрэглээг зохиомлоор бий болгоод гаргаад ирэв ээ? гэдэг нь тун сонирхолтой байна. 2 сард бол ерөөсөө мессеж роуминг ашиглаагүй Viber-аар байнга ярьж, мессеж бичиж байсан. Гэтэл 2 сарын утасны билл нь 28,000 төгрөг гарахаар нүд орой дээр гардгийн байгаа биз дээ. Ингээд л дэлгэрэнгүй биллийг нь үзээд Мобикомд луйвардуулснаа олж мэджийн.

Мөн 12 дугаар сарын дэлгэрэнгүй биллийн нийт хэрэглээ нь НӨАТ-гүйгээр 58,943.47 төгрөг болсон байна, гэтэл хураангүй билл дээр нь роуминг мессеж 56,661.53 төгрөг, нийт хэрэглээ НӨАТ-гүй дүн нь 73,580.17 төгрөг болсон байна. Эндээс харахад 14,636.7 төгрөгийг ямар шалтгаангүйгээр Мобиком луйвардаж авсан харагдаж байна.

Энд хамгийн СОНИРХОЛТОЙ нэг зүйл Мобиком өөрийнхөө мессеж оператор буюу 99000030 гэсэн дугаар руу мессеж явуулсан мэтээр харагдуулж баахан мөнгө авсан байгаа юмаа. Эсвэл энэ дугаараасаа мессеж явуулаад мессеж хүлээн авлаа гээд мөнгө авсан нь мэдэгдэхгүй сонин сонин юм их гарч ирж байна. Бас 603 болон 52243677 зэрэг дугаар руу мессеж бичсэн болгоод ч юмуу эсвэл эдгээр дугааруудаас мессеж ирэнгүүт төлбөр гаргуулаад байдаг юмуу бүү мэд ёстой луйвардаж өгсөн байхын.

Энэ тухай Мобикомд гомдол гаргасан чинь мессеж роуминг хоцрогдолтой гараад байдгийн. Тэгэхээр бусад саруудаас шилжсэн байх гэнээ. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм. 12 сарын биллийг харахад 12 сарын 01-нээс эхлээд 31 гээд дууссан байна шт.  Хаанаасаа шилждгийн. Ямар өчигдөр, уржигдрын юм асууж байгаа биш” гэсэн чинь за тодруулаад эргээд залгъя гээд л таг боллоо.

Мобиком ийм л луйварчин компани байна. Магнай даргад гомдол гаргавал хүлээж авах болов уу яах бол. Мобигийн энэ үйлдэл бас арай дэндэнэээээ!!!!!!!!!!!!! Одоо тэгээд гомдол гаргахаас өөр арга байхгүй байлгүй дээ тээ?

Баримтаар дэлгэн үзүүлвэл

моби11 моби22 моби33 моби44 моби55 моби66

Үйлчлүүлэгч хаан хэмээн зарлан тунххаглах дуртай манай бизнесийн салбарынхан тэр дундаа Монголын хамгийн анхны үүрэн телефоны оператор болох Мобиком корпараци ингэж үйлчлүүлэгчдээ гомдоож, луйвардаж байгаа юм чинь бусад нь хэрхэн яаж луйвар хийж ард иргэдийг хохироож талаар маш сайн “багш”-тай болж байгаа юм байна.
Д.Батсүх