Үндэсний их баяр наадмаар энэ жил ажлын дөрөв хоног амрах хуваарьтай байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр долдугаар сарын 11-нээс 15-ны өдөр амрахаар болжээ. Тэгвэл долдугаар сарын 11-ний өдөр тухайн долоо хоногийн мягмар гарагт, 15-ны өдөр бямба гарагт таарч байна. Иймд иргэд долоодугаар сарын 10-ны даваа гарагт ажиллаад, 11-ний мягмар гарагаас эхлэн 17-ны даваа гараг хүртэл амрахаар болсон байна.