Математикийн улсын шалгалтыг хүчингүйд тооцлоо
2017/05/26
2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг сурч төгсөж байгаа сурагчдаас авах улсын шалгалт энэ сарын 22-30-ны өдрүүдэд явагдана. Өчигдөр математикийн хичээлийн шалгалтыг авсан ч хүчингүй болгожээ. Учир нь шалгалтын материалыг урьдчилан задалсан зөрчил гаргасан байна. Энэ талаар Боловсролын үнэлгээ газраас албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
Улсын шалгалтыг зохион байгуулахад Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажиллаж байна.
Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.mn/ -д байршуулан, зөвхөннууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажиллаж байна.
Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зохисгүй, ёс бус үйлдэл гаргасан нь тогтоогдоод байна.
Иймд тус өдөр авагдсан 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас дахин авах болсныг мэдэгдэж байна гэжээ.
Zochin · 2017/05/27
Ийм хариуцлагагуй сургалтын мЕнедерийг ажлаас нь хас ч багшлах дипломыг нь хуулийн дагуу хураах хэрэгтэй. Сургалтын менежеруудийн менежер хийх эрхийн унэмлэхийг нь чанаржуулах болжээ. Ч ингэлтэй дуургийн боловсрол хариуцсан дарга Ням-очирт ч хариуцлага тооцох естой.Оорийн танил талаа харж сургалтын менежер тавихаа зогсоомоор байна.
Zochin · 2017/05/27
Ийм хариуцлагагуй сургалтын мЕнедерийг ажлаас нь хас ч багшлах дипломыг нь хуулийн дагуу хураах хэрэгтэй. Сургалтын менежеруудийн менежер хийх эрхийн унэмлэхийг нь чанаржуулах болжээ. Ч ингэлтэй дуургийн боловсрол хариуцсан дарга Ням-очирт ч хариуцлага тооцох естой.Оорийн танил талаа харж сургалтын менежер тавихаа зогсоомоор байна.
Зочин · 2017/05/26
Зохисгүй үйлдэл гэхээсээ илүү хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн юм бишүү.
Bandi ymaa · 2017/05/26
Fuck ymaa neerei gachin heden haltar tsaas oloh gj yvsaar hun turhuu aldaj guitsle
БАГШ НАР · 2017/05/26
яанаа энэ 49-р сургуулийн захирал,менежерийг шууд ажлаас нь халж цагдаад өгч дахин шалгалтанд орсон зардлыг төлүүлж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй...
Bat · 2017/05/26
Neg Hariutslagagui malaas bolj baahan ajil udaj baigaayum manai ulsad ern emh zambaraa gej baina uu
Bat · 2017/05/26
Neg Hariutslagagui malaas bolj baahan ajil udaj baigaayum manai ulsad ern emh zambaraa gej baina uu