​Энэ сайтын уншигчиддаа мэнд хүргэе. Ингээд та бүгдээсэ асуух зүйл байна. Дүү маань 31 настай 2 охинтой нөхөртэй юм. Нөхөр нь өөр хүүхэнтэй яваад нөгөө хүүхэн нь дүүг минь зодоод нөхөр шүү юм нь ирэн очин 2 эхнэрийн дунд яваад байгаа.

Салаад явая гэхээр 2 хүүхдээ аваад хаа очих билээ. Уг нь сууснаасаа хойш 2-лаа байшинтай машинтай юм юмтай л айл болсон. Банкнаас зээл авч байж л хөл дээрээ босож айлын дайтай айл болсон. Нөхөр нь халтуур хийж дүү гэрээрээ юм оёж зэрэг хөдөлмөрлөж байж өрөө дарсан. Гэвч хашаанд нь хадмынх нь хамт байдаг болохоор хашаа байшингийн бичиг нь хадам нөхөр 2-нх нь нэр дээр байдаг юм. Анхнаасаа хашаа олдохгүй аавынхаа хажууд сайхан байшин бариад өдий хүртэл амьдарч байгаа. Одоо тэгээд нэгэнт нөхөр нь ингээд яваад байхаар салахаас өөр аргагүй болоод байна. Тэгээд 2 хүүхэддээ тэтгэвр тогтоолгохоос гадна байшингаа үнэлүүлээд хувь авч болох болoвуу?

Гэрлэснээс хойш үүссэн хөрөнгө дундын өмч гэж явдаг учраас баталгаатай л бол хамтран эзэмшигчээр нэр нь байхгүй байсан ч хуваадаг гэж сонссон юм. Энэ талаар мэдэх хүн байвал хэлж өгч туслаач. 10 гаран жил адилхан амьдралд зүтгэчээд эцэс сүүлд нь 2 хүүхэдтэйгээ өмссөн хувцаснаас өөр юмгүй гарна гэдэг үнэхээр харамсалтай байна.

2 хүүхдээ аваад ах дүүгээрэ явсан ч хэдий болтол явахав. 2 хүүдийнхээ ирээдүйг бодсон ч өөрсдийн зүтгэж байж байсан байшин болон машинаас хувь авах ёстой юм шиг. Иймд мэдэх зүйл байвал харамгүй хэлж зөвлөж өгөөч гэж гуйх байна…