Баянгол дүүргийн 20-р хороо ТЭЦ4 үйлдвэрийн урд байрлах "Мон хөөс" ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:54 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14 цагт гал түймрийг бүрэн унтраалаа. Гал түймэр 54х18 хэмжээтэй 6 метрийн өндөртэй сэндвичэн барилгад гарсан, гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.