Нийслэлийн цагдаагийн газраас цагдаагийн газраас алба хаагчдынхаа гэр бүл, хүүхдүүдийн дунд “Гэр бүлийн өдөр-хүүхдийн баяр”-ын арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр зохион байгууллаа.

Тус газраас хүүхдүүддээ зориулан аав ээжийнх нь ажлын онцлогийг харуулсан галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны морь, нохойт үзүүлбэр галын болон цагдаагийн автомашин, мотоцикл, тусгай ажиллагааны газрын “Тигр” автомашин зэргийг байршуулан үзүүлж, урлагын тоглолтоор бэлэг барилаа.

Баярын арга хэмжээний үед хүүхдүүдийн дунд насны ангиллаар “Баримлын шавран бүтээл”, “Наамал, хатгамал”, “Гар зураг”-ийн уралдаан, “Бяцхан мисс”, хөвгүүдийн дунд “Хөгжөөнт буухиа” тэмцээн, эцэг, эхчүүдийн дунд “Хүүхдийн дууг хэн сайн дуулах вэ?”, ээжүүдийн дунд “Чанга шивнээ” тэмцээнүүдийг тус тус зохион байгуулан, тэмцээнд амжилттай оролцсон эцэг, эхчүүд, хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлээр урамшууллаа.